[In English]

программч хайж байна.
Fiable.biz-ийн тухай Вэб сайт бүтээх Түрээсийн үйлчилгээ Сайтуудын холбоос Холбоо барих
[Харваач шиг]

Францын хөрөнгө оруулалтай Fiable.biz компани нь програмч ажилд авна. Линукс үндсэн үйлдлийн системд дээр вэб сайт хийх болон зарим үед компьютерийн жижиг асуудал шийдэх чадвартай, 3-р курсын оюутан байж болно.

Ажил

Ажил үүрэг: Вэб сайт хийх, компьютерийн асуудлуудыг шийдэх, вэбийн стандарт болон хэлийг Fiable.biz-ийн бусад ажилчдад тайлбарлах. Ажилтан нь Эрдэнэт хотын 6-р хороололд ажиллах бөгөөд бүтэн цагаар эсвэл цагаар ажиллаж болно.

Тавигдах шаардлага

Үндсэн цалин

Ажилтан хүүхэдтэй, хүүхэдтэйгээ байнга хамт амьдардаг эсвэл өөрөө оюутан бол, хичээл, хүүхдийн дэмжлэгүүдийг нэмж олгоно. Тухайлбал:

Харин энэ хэмжээнүүдээс улсаас авсан мөнгийг хасна.

Жишээ нь: хэрэв та бакалавр зэрэгтэй, дунд ангийн 2 хүүхэдтэй, Fiable.biz-д анхны 2 жил бүтэн цагаар ажилладаг бол тухайн сарын таны цалин ийм байж болно:


Нийт665 000 ₮
Үндсэн цалин413 000 ₮
Хүүхдийн дэмжлэг 2 × (41 000 - 20 000) ₮ =42 000 ₮
Англи хэлний нэмэгдэл210 000 ₮

Аливаа ажилтан нь Fiable.biz -д 6 сарын хугацаанд тасралтгүй сайн ажилласан бол 7 дахь сараас эхлэн үндсэн цалинг 5%-аар, нэг жил ажилласан бол 10%-аар, 2 жил ажилласан бол 25%-аар нэмэгдэнэ.

Ажилд орохыг хүсвэл…

Интернэтээр явуулах баримтууд

Өөрийн намтар болон дагалдах захиагаа ODF (буюу ISO/IEC 26300:2006) форматаар эсвэл fiable@fiable.biz ба secretary@fiable.biz хаяг руу энгийн майл хэлбэрээр явуулаарай. Хэрэв таны майл илгээгдсэнээс хойш 7 хоногийн дотор танд хариу ирээгүй бол 70 35 76 13 эсвэл 95 90 06 13 утсаар бидэнд мэдэгдэнэ үү.
Интернэтэд хурдан холбогддог бол, та OpenOffice.org-ыг OpenOffice.org вэб сайтаас үнэгүйгээр татаж аваад хэрэглэдэг компьютер дээрээ суулгаж болно. Fiable.biz нь R.T.F., H.T.M.L., X.H.T.M.L. форматуудтай файлуудыг энгийн э-захиагаар хүлээж авдаг. Microsoft Word форматтай баримтыг хүлээж авахгүйг анхаараарай. Хэрэв та оюутан, эсхүл төгсөөд удаагүй бол их сургуулийн одоогийн болон өмнөх курсуудын дүн бусад сертификатаа хавсаргаж илгээгээрэй.

Намтар дээрээ овог, хүйс, төрсөн он, гэрийн хаяг, гэрийн болон гар утасны дугаар, хэлний болон компьютерийн мэдлэг, шивэх чадвараа тодорхойлохоо битгий мартаарай. Ажлын туршлагатай бол сүүлийн үед ажилласан газар тус бүрийн нэр, хамтран ажилласан хүний нэр, утасны дугаарыг нэмж бичээрэй. Намтар дээрээ бичихээ битгий мартаарай. болон Намтрын жишээ гэдэг хуудсуудыг уншна уу.


Та дагалдах захиандаа яагаад Fiable.biz-д ажиллахыг хүсч байгаагаа болон яагаад нягтлан бодогчоор ажиллах хүсэлтэй байгаагаа товчхон тайлбарлан бичээрэй. Хэрвээ та ажлаа орхисон бол шалтгаанаа мөн товчхон тайлбарлана уу.

Fiable.biz-ийн 1-2 ажилтанг гэртээ хүлээн авах

Бид таны намтрыг хүлээн авсны дараа, танай гэрт очиж компьютер, англи хэлний түвшинг тогтооно.

Ажлын байранд ирж шалгалт өгөх

Хэрэв та сонгогдвол манай ажлын байранд ирж шалгалт өгнө. Хэрэв та өөр аймагт амьдардаг бол Fiable.biz танд хамгийн хямд тээврийн хэрэгслээр ирэх, буцах зардлын мөнгийг олгоно. Хэрэв та бидний шаардлагад нийцсэн бол тантай эхлээд нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болно.




[XHTML-ийн шалгагч]

© Fiable.biz 2011.