Fiable.biz зураг захиалдаг.
Fiable.biz-ийн тухай Вэб сайт бүтээх Түрээсийн үйлчилгээ Сайтуудын холбоос Холбоо барих
[Харваач шиг]

Цахим хуудас хийдэг Франц захиралтай жижиг Fiable.biz компани нь зураг захиалгаар авдаг.

Ерөнхий шаардлага

Захиалдаг үйлчилгээнүүд

Зурах зургууд

Ийм зураг SVG форматтай байх ёстой.

  1. Икон буюу маш жижиг зураг.
  2. Лого.
  3. Том зураг.
  4. Дарцаг буюу цахим хуудаст тавих урт реклам. Заримдаа ээлжээр харагдах хэд хэдэн давхар дарцаг хэрэгтэй. Ингээд бага зэрэг хөдөлгөөнтэй реклам болно.
  5. Цахим сайтын загвар. Ийм загвар ер нь хос зурагтай байх ёстой: нүүр хуудас ба энгийн хуудас.

Цэгэн зургууд

Ийм зураг PNG форматтай байх ёстой. Fiable.biz-эд энэ үйлчилгээнүүд хэрэгтэй:

  1. Гэрэл зураг авах.
  2. Гэрэл зургийг өөрчлөх.
  3. Гэрэл зургуудыг нийлүүлэх.
  4. Гэрэл зураг, зурсан зургийн холимог бүтээх.
  5. Гэрэл зургуудаар цахим сайтын загвар бүтээх. Цахим сайтын загвар ер нь хос зурагтай байх ёстой: нүүр хуудас ба энгийн хуудас.
  6. Гэрэл зураг, зурсан зургийн холимог цахим сайтын загвар бүтээх.

Дүрс бичлэг, хүүхэлдэйн кино

Ийм дүрс бичлэг Ogg Theora форматад байх шаардлгатай.

  1. Богино хугацаатай (хэд хэдэн секонд) дүрс бичлэг, хүүхэлдэйн кино зурах.

Монгол хээ

  1. Эрдэнэтэд байдаг том өрөөний хос хаалга, дан хаалга, уньд монгол гэрийн хаалга байсан шиг хээ зурна.

Эвлүүлэг

  1. Цаасан танилцуулгыг эвлүүлэх.

Хөлс

Хөлсийг банкны данс руу шилжүүлнэ. Гадаад улсын данс бол шилжүүлэг үнэтэй болохоор зураг зургаар биш бөөнөөр шилжүүлнэ. Тухайлбал улиралын сүүлд. Харин зураач, гэрэл зурагчин нь банкныг картны инетернетийн төлөлт хүлээн авбал сарын сүүлд төлөх боломжтой.

Хамтран ажиллахыг хүсвэл…

Fiable.biz-эд таны зурсан буюу авсан зургийн жишээнүүд хэрэгтэй. Мөн түүнчлэн таны үнийн санал, нөхцөл хэрэгтэй. Нөхцөлд захиалга гүйцэтгэх хугацаа орно. Энгийн цаг хугацаа, яаралтай ажлаар ялгаж болно. Нөхцөлд Fiable.biz-эд олгох эрхийн төрөл ч ордог. Ялангуяа та Fiable.biz-эд зургийнхаа зохиочийн эрхийг олгох эсхүүл зөвхөн ашиглах эрхийг олгох гэдэг нь тодорхой байх ёстой. Эхний тохиолдолд тус зураг Fiable.biz-ын өмч болно харин сүүлийн тохиолдолд та нэг зургийг ашиглах эрхийг олон хүн, хуулийн эдгээдэд өгөх эрхтэй бөгөөд Fiable.biz нь ашиглах эрхээ өөр хүн, хуулийн эдгээдэд дамжуулж болохгүй. Хугацаа, олгох эрхийн төрлөөс хамарч таны төлбөр өөр өөр байж болно. НӨАТ орсон эсэх ч тодорхой байх хэрэгтэй. Тэр мэдээлэл таны цахим сайтад байвал илүү сайн. Байхгүй бол та э-шуудангаар явуулна. Та энэ ажлыг сонирхвол э-захиа бичээрэй.