Нягтлан бодогч
2010-08-07-нд шинэчлэсэн
Ургийн овог: Сүх
Эцгийн нэр: Хашбаатар
Нэр: Хишгээ
Хүйс: эмэгтэй
Төрсөн он, сар, өдөр: 1982-03-03-нд Орхон аймгийн Жаргалант сумын Алдаргүй багт төрсөн.
Э-захианы хаяг: hishgee2003@yahoo.com
Харилцах утас: 88 99 88 99
Гэрийн хаяг: Баян-Өндөр сум, Рашаант багийн 2.133; ОРХОН 61 051
Сургалт
- 2000 онд Орхон аймгийн Ерөнхий боловсролын 114-р сургууль төгссөн.
- 2000-2002 онд Сүхбаатар аймгийн Занабазар хаан дээд сургуульд эдийн засгийн чиглэлээр суралцаж байсан.
- 2002-2004 Орхон аймагт өвчтэй байсан ээжээ харж, асарч байсан. 2003-2004 онд Talkative сургалтын төвд долоо хоногт англи хэлний 120 минутын хичээлд сууж байсан.
- 2005-2008 Булган аймгийн Тооны жаргалан дээд сургуульд сурч нягтлан бодогч мэргэжлээр төгссөн.
Ажил
- 1999 ба 2000 оны 7; 8-р сард Эрдэнэтийн Гайгүй зоогийн газарт зөөгчөөр ажилласан. Тэр үед захирал нь Төмөрсүх гэдэг хүн байсан. Утас нь 99 89 99 99.
- 2001-2004 оны 6-8-р сард Жаргалант сумын Сайхан амраарай зочид буудалд хүлээн авагчаар ажилласан. Заримдаа гадаад жуулчидтай англиар ярилцдаг байсан. Захирал нь Баянцэцэг 99 88 99 99.
- 2006-2008 оны 7-8-р сард Сайхан амраарай зoчид буудлын нягтлан бодогчид туслаж, түүнийг эзгүйд орлож байсан.
- 2008 оны 10 сард хүүхэдтэй болсон учраас өнөөг хүртэл ажил хийгээгүй байна.
Авьяас, мэдлэг, гарын дүй, чадвар, хобби
- Англи хэлний түвшин: унших, бичихдээ: дунд; яриа бага зэрэг ойлгодог, өөрөө ярихдаа: анхан шат.
- Орос хэлний түвшин: унших, бичих, ярих, яриаг ойлгоход: дунд зэрэг.
- Mozilla Firefox, Microsoft Word, Excel, GNU Cash програм хангамжийг хэрэглэж чадна.
- 10 хуруугаар шивдэг.
- Үндэсний харваа сонирхдог. 2007 онд Жаргалант сумын Үндэсний баяр наадмаар харвааны тэмцээнд 2 байрт шалгарсан.
- Роман унших дуртай.