[Англиар] [Францаар]

Намтар дээрээ бичихээ битгий мартаарай.
Fiable.biz-ийн тухай Вэб сайт бүтээх Түрээсийн үйлчилгээ Сайтуудын холбоос Холбоо барих
[Харваач шиг]

Ерөнхий зөвлөмж

Аливаа ажилд орох хүсэлт гаргахаасаа өмнө ажил олгогчийн хэрэгцээг олж ойлгохыг хичээгээрэй. Тиймээс түүний зар болон вэб сайтыг сайн унших хэрэгтэй. Та бичих болон ярилцахдаа ажил олгогчийн сэтгэлд нийцэх авьяас, чадвар, туршлага, мэдлэгийнхээ талаар танилцуулаарай. Худал зүйл бүү бичээрэй.
Таны талаар ажил олгогчийн эхлээд мэдэх ганц зүйлс бол таны явуулах гэж байгаа юмс гэдгийг санаарай. Тухайлбал таныг түүний шаардсан байсан зарим баримтуудыг явуулахаа мартвал таныг хайхрамжгүй гэж тэр дүгнэнэ.

Хавсаргах баримтууд

Ер нь та хэрэгтэй баримтуудаа интернетээр явуулбал сайн. Та түүн рүү намтар (“C.V.”) болон дагалдах захиагаа явуулаарай. Та одоогоор суралцаж байгаа эсвэл сургуулиа төгсөөд удаагүй бол сурлагын дүнгээ илгээх нь сайн хэрэг. Та ажил олгогчийг хатуу тогтоогоогүй цагийн ажилд орохыг хүсвэл завтай үеийнхээ цагийн хуваарийг өгч болно. Ажил олгогч OpenOffice.org гэдэг компьютерийн програм хангамжийг ашигладаг тохиолдолд та баримтуудаа OpenOffice.org форматаар явуулбал тэр дуртай хүлээн авах болно. Интернэтэд хурдан холбогддог бол, та OpenOffice.org-ыг OpenOffice.org вэб сайтаас үнэгүйгээр татаж аваад хэрэглэдэг компьютер дээрээ суулгаж болно. Одоог хүртэл олон ажил олгогч OpenOffice.org-ыг хэрэглэдэггүй учраас та дараах форматуудын нэгийг ашиглах эсвэл бүх баримтуудыг 2 өөр форматаар (OpenOffice.org бас илүү нэртэй нэгээр) явуулж болно: энгийн текст, R.T.F., H.T.M.L. юмуу X.H.T.M.L. форматтай файл ба энгийн и-мэйл.

Намтар дээрээ овог, хүйс, төрсөн он, гэрийн хаяг, гэр ба гар утасны дугаар, хэл ба компьютерийн мэдлэг, шивэх чадвар болон бусад авьяасаа (сургуульд сураагүй ч гэсэн!) тодорхойлохоо битгий мартаарай. Ажлын туршлагатай бол сүүлийн үед ажилласан газар бүрийнхээ нэр, хамтран ажилласан хүний нэр, утасны дугаарыг намтар дээрээ нэмж бичээрэй.

Та дагалдах захиан дээрээ тус компанитай хамтран ажиллах хүсэлтээ товч тайлбарлаарай.

Хариуг нь хүлээн авах

Та э-захиа явуулснаас хойш хариуг хүлээн авахын тулд э-захианы хайрцгаа шалгаж байх хэрэгтэй.

Ажил олгогчтой уулзах

Ажил олгогч таны намтрыг хүлээн авснаас хойш хэрэв таныг сонирхвол ярилцлаганд урьж, таны талаар дүгнэлт хийж магадгүй. Тэр таны англи хэлний мэдлэг, чадварыг сонирхох байх. Мөн таныг хэрхэн ажилладаг талаар мэдэхийн тулд эхний удаа тантай богино хугацааны гэрээ хийж магадгүй.


Ажил олгогч Fiable.biz