


Франц захиралтай жижиг Fiable.biz компани нь ажилгүй, компьютерын програмч ажилд авна. 3, 4-р курсийн оюутан байж болно. Ажилтан нь цахим хуудас бүтээх бөгөөд Линукс үйлдлийн систем дээрх Fiable.biz-ийн компьютер ба сүлжээний асуудлуудыг шийдвэрлэнэ.
Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг: Линукс програм хангамж дээр вэб сайт зохион бүтээх, Fiable.biz-ийн компьютерын ба сүлжээний асуудлууд шийдэх, програм болон шинэ төхөөрөмжүүд суулгах, ажилтанд вэбийн стандарт, түүний хэлүүдийг тайлбарлах, бусад ажилчдад компьютерийн талаар зөвлөгөө өгнө.
Эхний хоёр жил бүтэн цагаар ажиллавал:
Манай компани ажилтны үндсэн цалин дээр хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу нэмэгдэл хөлс Н ∈ [0 ; Ү] олгодог. Энэ нь ажилтны чадвар, ажлын чанартай хамааралтай нэмэгдэнэ.
Мөн түүнчлэн ажилтан хүүхэдтэй, хүүхэдтэйгээ байнга хамт амьдардаг эсвэл өөрөө оюутан бол, хичээл, хүүхдийн дэмжлэгүүдийг нэмж олгоно. Тухайлбал:
Үүнийг жишээгээр тайлбарлавал : хэрэв та бакалавр зэрэгтэй, бага ангийн 2 хүүхэдтэй, Fiable.biz-эд анхны 2 жил, бүтээн цагаар ажиллах, хурдан сайн ажиллаж 75 % оноог авсан бол, тухайн сарын цалин чинь :
| Нийт | 384 163 ₮ |
|---|---|
| Үндсэн цалин | 209 045 ₮ |
| нэмэгдэл хөлс (75 % × 209 045 ₮) | 156 784 ₮ |
| хичээлийн дэмжлэг (2 × 9 166 ₮) | 18 333 ₮ |
болно. Та манайд 2 жилээс дээш хугацаагаар ажиллавал таны үндсэн цалин нэмэгдэнэ.
Намтар болон дагалдах захиагаа интернетээр явуулаарай. Та оюутан эсхүл сургуулиа саяхан төгссөн бол 2009-2010 (2008-2009) оны их, дээд сургуулийн дүнгээ явуулаарай. Файлууд OpenOffice.org-ын форматтай бол сайн. OpenOffice.org гэдэг компьютерийн программ хангамжийг OpenOffice.org вэб сайтаас үнэгүйгээр татаж авч болно. Та англи хэлтэй бол тэндээс татаж авбал монгол хэлтэй улам сайн хувилбар хоёр файлаар авна: гол файл ба монгол хэлний файл. Fiable.biz нь энгийн текст, R.T.F., H.T.M.L. юмуу X.H.T.M.L. форматтай файл ба энгийн и-мэйл авч болно. Microsoft Word форматтай файл aвахгүй.
Намтар дээрээ овог, хүйс, төрсөн он, гэрийн хаяг, гэрийн болон гар утасны дугаар, хэлний болон компьютерийн нарийн мэдлэг, шивэх чадвараа тодорхойлохоо битгий мартаарай. Ажлын туршлагатай бол сүүлийн үед ажилласан газар тус бүрийн нэр, хамтран ажилласан хүний нэр, утасны дугаарыг нэмж бичээрэй. Намтар дээрээ бичихээ битгий мартаарай. болон Намтрын жишээ гэдэг хуудсуудыг уншина уу.
Та дагалдах захиа-н дээрээ хамтран ажиллах хүсэлтээ товч тайлбарлаарай. Өмнө нь ажлаасаа гарсан бол учрыг товч тайлбарлана уу.
Бид таны намтарыг хүлээн авсны дараа, танай гэрт очиж компьютер, англи хэлний түвшинг тогтооно.
Хэрэв та сонгогдвол манай ажлын байранд ирж шалгалт өгнө. Хэрэв та өөр аймагт амьдардаг бол бид танд хамгийн хямд тээврийн хэрэгслээр ирэх, буцах зардлын мөнгийг олгоно. Хэрэв та бидний шаардлагад нийцсэн бол тантай эхлээд нэг сарын хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулах болно.
| Ажилд авна. | Битгий мартаарай. | Намтрын жишээ. | Худалдааны төлөөлөгч. |
Хөдөлмөрийн тухай хуулийн тайлбар. |