


Франц захиралтай Fiable.biz нь өөртэй итгэлтэй, найрсаг, үнэнч шударга, хөдөлгөөнтэй, хүмүүстэй харилцан ярилцах дуртай өөрийн завтай үедээ мөнгө олох боломж хайж байгаа дараах ажлыг санал болгож байна. Үүнд танд ямар нэгэн диплом шаардлагагүй.
Та жижиг болон дунд хэмжээний бизнесийн байгууллагынхан, нийгэмлэг, төрийн бус байгууллагуудын болон бусад байгууллагын удирдах албан тушаалтнуудтай уулзаж тэднээс вэб сайт хийлгүүлэх захиалгыг л авах бөгөөд түүний орлогын тодорхой хувиар урамшуулал авах үйлчилгээ юм.
Энэ нь тухайн байгууллагад мэдээллийн эрин үед вэб сайттай болох, худалдааны төлөөлөгч танд чөлөөт цагаараа мөнгө олох, манай компанид үйлчлүүлэгчтэй болох харилцан ашигтай нөхцөл юм.
Та өөрийн оршин сууж байгаа нутаг дэвсгэртээ орших төрийн болон төрийн бус байгууллагууд, жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих байгууллага, хүмүүсийг таньдаг уу?
Fiable.biz нь Франц, Англи, Монгол хэлээр ярилцдаг орнуудад манай байгууллагад харилцагч олж өгөх үйлчилгээг үзүүлэх худалдааны төлөөлөгчийг хайж байна. Оюутан байж болно.
Худалдааны төлөөлөгч нь 2 байгууллагын хооронд харилцаа холбоо тогтоодог: хэрэгцээтэй нэг байгууллага ба тохирох мэдлэг, чадвартай нэг компани. Fiable.biz-тэй ажиллах нь тив хоорондын уур амьсгал ба жижиг бизнесменүүд хамтран хувийн харилцаа тогтоох боломж юм. Хөгжилтэй улс орнуудын хотын оршин суугчид хөдөөний оршин суугчдаас хамаагүй илүү олон худалдааны төлөөлөгч болон сурталчилгааг хүлээн авдаг учраас, бид ийм улс оронд худалдааны төлөөлөгчийг хөдөө байршдаг байгууллагуудыг ч бидэнд хандахыг санал болгож байна.
Хэрвээ үйлчлүүлэгчийг хүсвэл худалдааны төлөөлөгч нь бичвэр буюу бичвэрийн санааг тэмдэглэх бөгөөд тухайн байгууллагад очиж зураг авах үйлчилгээ үзүүлж Fiable.biz-д уг баримтуудыг интернетээр илгээж болох юм. Худалдааны төлөөлөгч захиалгуудыг бататгах болон үйлчлүүлэгчийн санал, хүсэлт, гомдол зэргийг компанид мэдээлнэ.
Худалдааны төлөөлөгч нь компаний ажилтан биш. Тэр чөлөөт ажилтан. Түүнд зөвхөн үйлчилгээний тодорхой хувийг төлнө. Худалдааны төлөөлөгчийн төлөөлөлтэй холбоотой зардлыг компани хариуцахгүй. Худалдааны төлөөлөгч цагийн хуваарь, амралтаа эрх чөлөөтэй өөрөө тогтооно. Энэхүү ажлыг, үнэнч шударга ба хууль ёсны байсан нөхцөлд, дуртай янз бүрийн аргаараа явуулж болно. Та өөрийн таньдаг жижиг аж ахуйн нэгжтэй хүмүүс, гэр бүл, найз нөхдийн харилцаа холбоо, утас, аялал, вэб сайт, радио, сонин сэтгүүлд зар тавих зэрэг аль ч аргаар хийх боломжтой.
Мөн хуулийн этгээд ч худалдааны төлөөлөгч хийж болно. Та худалдааны төлөөлөгчийн агентлаг ч нээж болох юм. Та худалдааны төлөөлөгчийн үйл ажиллагаагаа аль хэдийн үзүүлдэг үйлчилгээнүүдийн нэгэн адил нэмэгдүүлэх үйлчилгээгээр танилцуулж болно. Хэрэв танд уг үйлчилгээг сонирхож байгаа газруудын таамаг байгаа тохиолдолд (интернет кафе, дэлгүүр, эмнэлэг болон бусад) нэмэлт сурталчилгаа хийлгүй биечлэн уулзах нь сайн байж магадгүй.
Шинэ харилцагч худалдааны төлөөлөгч олсон нөхцөлд манай компанид орсон орлогын 40% (хувийг) нэг жилийн туршид, тухайн компанитай байгуулсан гэрээг сунгавал тухайн хугацааны туршид орсон орлогын 20% (хувийг) хөлс болгон авна. Худалдааны төлөөлөгч нь хүсвэл анхны 2 сарын турш орлогын 40%-ийн оронд 10% л авна харин тэр хугацаанд очсон газрын нэр, хаяг, уулзсан хүний албан тушаал, хариуг Fiable.biz-эд бичиж мэдэгдсэн болгондоо тогтмол 300 ₮ нэмж авна.
Өөрийн намтар болон дагалдах захиагаа OpenOffice.org форматаар явуулаарай. Та англи хэлтэй бол тэндээс OpenOffice.org-ийг татаж авбал монгол хэлтэй улам сайн хувилбар хоёр файлаар авна: гол файл ба монгол хэлний файл. Fiable.biz R.T.F., H.T.M.L., X.H.T.M.L. форматуудтай файлуудыг энгийн э-захиагаар хүлээж авдаг. Microsoft Word форматтай баримтыг хүлээж авахгүйг анхаараарай. Хэрэв та оюутан, эсхүл төгсөөд удаагүй бол их сургуулийн одоогийн болон өмнөх курсуудын дүн бусад сертификатаа хавсаргаж илгээгээрэй.
Та намтартаа гэр бүлийн тухай, хүйс, төрсөн он, хаяг, гэрийн болон гар утасны дугаарууд, гадаад хэл, компьютерийн мэдлэг, шивэх чадвараа бичихээ битгий мартаарай. Хэрвээ та ажиллаж байсан, сүүлийн үед ажилласан бүх газрынхаа ажил байдлын тодорхойлолт гаргагчдын тухай намтар дээрээ нэмээрэй. Харин саяхан ажилд орсон бол намтар бичих энэ зааврыг үзэж болно: намтрын жишээ. Намтар дээрээ бичихээ битгий мартаарай гэдэг хуудсыг ч үзнэ үү. Та дагалдах захиандаа Fiable.biz-ийн худалдааны төлөөлөгчөөр яагаад ажиллах хүсэлтэй байгаагаа товчхон бичээрэй. Хэрвээ та ажлаа орхисон бол шалтгаанаа товчхон бас тайлбарлаарай.
Таны намтрыг хүлээн авсны дараа бид боломжтой бол, компаний төлөөлөгч таны гэрт очиж англи хэлний түвшин, компьютерийн мэдлэгийг шалгана. Дээр дурдсанчлан танаас компьютерийн өндөр мэдлэгийг шаардахгүй. Харин энэ илүү сайшаагдаж байх нь мэдээж.
Хэрвээ тохиолдлоор танд боломж байвал Монгол дахь манай компаний төв байранд ирэхдээ эргэлзэх хэрэггүй. Хэрвээ тийм биш бол бид холоос анхны гэрээг байгуулна.
Бид тантай хамтран ажиллахдаа баяртай байх болно.
| Ажилд авна. | Битгий мартаарай. | Намтрын жишээ. | Програмч. | Хөдөлмөрийн гэрээ. |