[In English] [En français]

Вэб сайтын олон янз

Өөр өөр ангиллууд

Вэб сайтуудыг янз бүрийн аргаар ангилж болдог. Жишээлбэл: Нийтэлж байгаа субьектээр нь албан газар, байгууллагын, бизнес эрхлэгч компаниудын, хувь хүмүүсийн вэб сайтууд г.м. Мөн хэмжээгээр ангилж болно: хуудасны тоогоор, эсвэл компьютерийн баримтын зайны хэмжээгээр. Гэхдээ хуудасны тоогоор ангилалт хийх нь ач холбогдолтой арга биш. Учир нь, Google-ийн хайлтын систем шиг хуудасны ард асар том өгөгдлийн сан байж болно. Бас вэб сайтуудыг зорилгоор нь ангилж болдог. Худалдааны, нийтэд зориулагдсан, албан ёсны, улс төрийн сайтууд г.м.. Одоо бид энд үндсэн техникийн ангилалыг хийж үзье. Доорх хайрцгийн дотор техникийн мэдээлэл байна. Бид вэбэд ашиглагддаг бүх мэдээллийн технологиудтай танилцуулана гэж хэлэхгүй. Доорх технологиуд бол вэб сайт бүтээгчдийн хамгийн их хэрэглэдэг техникүүдийн зарим хэсэг нь. Бид танд вэб сайт байршуулагчид, интернетийн нийлүүлэгчид болон цахилгаан холбооны компаниудын хэрэглэдэг техникүүдтэй танилцуулахгүй. Вэб сайт бүтээх нь W3C (World Wide Web Consortium буюу Дэлхийн өргөн сүлжээний консорциум)-ын Зөвлөгөө-нөөс хамаарна. Үнэндээ тэр бол вэбийн гол стандарт юм.

Үгийн сан

цахим хуудас буюу вэб хуудас
Интернет сүлжээнд олон нийтэд нийтэлсээр байгаа электрон хуудас. Мөн тухайн хуудсаар олон нийтэд үйлчилдэг электрон үйлчилгээ байвал тэр үйлчилгээ ч хамаарна.
цахим сайт буюу вэб сайт
Ерөнхий домайн нэр буюу вэбийн хаягийн гол хэсэг, ерөнхий нүүр хуудастай цахим хуудсуудаас бүрдэх электрон газар.
зочин
Вэб сайтыг үзэж байгаа хүн.
үйлчлэгч (компьютер) буюу сервер
Бусад компьютерт үйлчилгээ үзүүлдэг компьютер. Бид тэдэнтэй хамааралтай болсон үед вэбийн үйлчилгээг үзүүлдэг. Ер нь сервер бол вэб сайтыг байршуулах бөгөөд интернетэд өдөрт 24 цагаар холбогддог байгууллагын том компьютер юм.
үйлчлүүлэгч (компьютер)
Үйлчлэгчийн хангадаг үйлчилгээг хүлээн авдаг компьютер. Голдуу интернетэд холбогдож вэбийг хэрэглэдэг хувийн компьютер. Харин вэб сайтуудыг жагсаахын тулд тэдэнд зочилдог Google-ийн том компьютер ч байж болно.
байршуулагч
Байршуулах үйлчилгээ буюу өдөрт 24 цагаар үйлчлүүлэгчдийн хүсэлтээр цахим хуудсаар хангах үйлчилгээг бусад компьютерт үзүүлдэг нэг буюу олон компьютертэй компани.
(англиар cookie буюу жигнэмэг) Үйлчлүүлэгчийг вэб сайтад холбогдож байгаа үед тухайн сайтын үйлчлэгч компьютер үйлчлүүлэгчид хадгалах жижиг хэмжээний мэдээлэл (ер нь нэг буюу хэд хэдэн мөр). Үнэмлэх нь компьютерийг хожим таних буюу өмнө холбогдсоны зарим шинжүүдийг санах боломж өгдөг. Тухайлбал үнэмлэх нь: Өнгөрсөн удаа энэ компьютерээс холбогдсон зочин тухайн вэб сайтын герман хэсгийг сонгон бүтээгдэхүүн гэрт хүргэх тухай хуудсыг харсан. гэдэг утгатай байж болно. Ялангуяа зочин хуудсаа солих эсвэл дахин өөр өдөр буцаж тухайн хуудаст орвол энэ мэдээлэл хэрэгтэй.
вэбийн суулт
Зочин хуудсуудаа солиход нэг л зочноор үйлчлэгч компьютерт танигдаж байгаа хугацааны вэб сайтын зочлол.
үйлчлүүлэгчийн талд ажиллах
Үйлчлүүлэгч компьютерт ажиллах. Програм хангамжийн тухай хэлдэг.
үйлчлэгчийн талд ажиллах
Үйлчлэгч компьютерт ажиллах. Програм хангамжийн тухай хэлдэг.
хөтөч
Вэб сүлжээнд орох програм хангамж. Хамгийн алдартай хөтөчид бол Mozilla Firefox, Microsoft Internet Explorer, Google Chromium.
үйлчлэгч (програм)
Үйлчлэгч компьютерт мэдээлэл суугдаж, бусад компьютерт тухайн үйлчилгээг үзүүлэхийг хариуцах програм хангамж. Энэ тохиолдолд вэбийн үйлчилгээ үзүүлдэг. Жишээ нь: Apache.
URI
(Uniform resource identifier буюу нөөцийн жишиг заагч) Вэбийн хаяг. Ер нь хөтөчийн дээд хэсэгт харагддаг. Жишээ нь: http://Fiable.biz .
хуудсавч буюу апплет програм
Вэб хуудсын дотор байгаа бөгөөд хуудсыг уншиж байгаа хөтөчид гүйцэтгүүлэх жижиг програм хангамж.
хөтөчийн залгаас програм буюу плагин
Хөтөчид нэмэлт ажиллагаа олгохоор үйлчлүүлэгч компьютерт суулгасан туслах програм хангамж.

Хөдөлгөөнгүй сайт

Хөдөлгөөнгүй сайт нь ном шиг байдаг. Сэдэв ба хөдөлгөөнгүй зургууд агуулж болох бөгөөд хүн бүр ижил зүйл үзнэ. Хуудсууд эргүүлэхийн оронд холбоос дардаг. Энэ нь номны хуудсуудаас илүү амархан гүйлгэн үзэх боломжийг өгдөг. Учир нь хуудас руу шууд жолоодох холбоос байвал уншигч тухайн хуудсыг хайх хэрэггүй. Харин үүнээс өөр юу ч хийдэггүй. Хөдөлгөөнгүй вэб сайт шинэчлэгдэх боломжтой, байнга шинэчлэгдэж ч болно. Харин энэхүү шинэчлэлт нь зочны ажиллагааны хариу үйлдлээр биш. Гэсэн хэдий ч хөдөлгөөнгүй сайт э-захианы хаягийн холбоос агуулж болдог. Харин сайт өөрөө э-захиа явуулахгүй бөгөөд түүнийг зочны э-захианы програм хангамжид үлдээдэг.


Хөдөлгөөнгүй вэб сайтыг зохион бичихдээ HTML гэдэг тодорхойлох хэлийг хэрэглэдэг бөгөөд одоогийн хувилбар нь XHTML (extended hypertext markup language буюу баяжуулсан гипербичвэрт тэмдэглэгээт хэл) юм. Энэ хэл нь хуудасны агуулгыг (сэдэв, зургууд…) тодорхойлно. Үүний зэрэгцээ цахим хуудсыг хэлбэрт (өнгө, тод, налуу г.м.) оруулах үүрэгтэй CSS (cascading style sheet буюу дарааруулан байрлуулах загварын хуудас. Тохиргоот загварын хуудас ч гэдэг.) гэдэг тодорхойлох хэлийг мөн хэрэглэнэ. Эдгээр тодорхойлох хэлүүд нь сэдвийг гялсхийлгэж чаддаг. Тэдгээр энгийн анивчдаг сэдэвийг ч хөдөлгөөнгүй сайт гэж үздэг. Бас хулгана холбоосын дээгүүр гүйх эсвэл түүнийг дарахад сэдвийн өнгө буюу зургийн байрлал солигдвол үүнийг мөн хөдөлгөөнгүй сайт гэж үздэг.

Сайтыг XML-ээр (үүний нэг төрөл нь XHTML) ч зохион бичиж болно. Энэ стандарт нь сайтын утга агуулгыг тодорхойлдог. Тухайлбал: бүтээгдэхүүний нэр:, үнэ:. Энэ арга нь хангасан мэдээллийг илүү сайн ашиглах боломжийг үйлчлэгч компьютерт олгодог. Файлыг дэлгэн үзүүлэхийн тулд үйлчлэгч нь XHTML рүү хувиргах хэрэгтэй.

Вэб сайтад зураг нэмэхийн тулд тоон зургийн аппаратаар зураг авах, баримт сканнердах эсвэл програм хангамжаар зураг зурж болно. Ер нь вэб сайтын эзэн та зочны хөтөчид зургуудаа илүү хурдан татаж авахуулахын тулд зургаа шахах хэрэгтэй. Вэб дэх зургийн гол хэлбэрүүд бол JPEG (Joint photographic experts group) , JPEG 2000 , GIF (Graphics interchange format) ба PNG (portable network graphics). Тэднийг цэгэн хэлбэр гэдэг. Файл зургийн бүх цэгийн өнгө ба гэрэл агуулдаг гэсэн утгатай. SVG (scalable vector graphics буюу хэмжээслэх боломжтой вэктор зураг) бол вектор хэлбэр гэдэг зургийн хэлбэр. Файл нь зургийн цэг бүрийн өнгө ба гэрэл биш харин зурсан хэсэг бүрийн (зураас ба гадаргуунуудын) тэгшитгэлийн өгөгдөхүүнүүдийг агуулдаг. Энэ нь татаж авахад их хурдан нэлээд бага хэмжээтэй файл болдог. Microsoft Internet Explorer 9 хөтөч бусад гол өрсөлдөгчдөөсөө хол хоцорсон ч гэлээ сүүлд нь SVG файлыг унших чадвартай болох учир вэбэд энэ хэлбэр хурдан хөгжинө.

Цахим сайтад вэбийн хаяг буюу URI ба байршуулах үйлчилгээ хэрэгтэй. Хаяг ба байршуулах үйлчилгээг голдуу цахим сайтыг бүтээгч сонгодог. Иймээс байршуулагчид туслан гүйцэтгэгч болдог учраас түүнд техникийн асуудал хамаарахгүй тул энд бид дурдахгүй.

Байршуулагч, вэб сайтыг бүтээгч хоёрт ногддог эрх хэмжээ бол үйлчлэгч, үйлчлүүлэгчийн харилцааг зохицуулах HTTP (Hypertext transfert protocol буюу гипербичвэр дамжуулах дүрэм) юм. Үйлчлүүлэгч вэб сайтын лавлах хуудсыг асуухад уг лавлагаанд өөрийн хөтчийн нэр, хувилбар, унших чадвартай файлын төрлүүд ба тэмдэг хувиргалт, мэдээллийг хүлээн авахад илүү боломжтой гэж сонгогдсон хүний хэлүүд зэрэг мэдээлэл явуулдаг. Үйлчлэгч дураараа хэрэглэх эрхтэй хуудасны хэд хэдэн хувилбартай бол зохимжтой хувилбараар үйлчлүүлэгчийг хангахын тулд тухайн мэдээллийг ашиглаж болно. Үүнийг агуулгын тохируулга гэдэг. Эргээд үйлчлэгч нь хангах гэж байгаа файлынхаа төрөл ба тэмдэг хувиргалтыг үйлчлүүлэгчид харуулдаг. Агуулахын удирдлага ч HTTP-ээс хамаарна. Эдгээр санах ойнууд үйлчлэгч, зочин хоёрын хооронд байрладаг: байршуулагчийн санах ойн (агуулах) үйлчлэгчид, зочны интернетэд хандах эрх олгогчидод ба зочны компьютерт мөн дамжих сүлжээний компьютерүүдэд ч байж магадгүй. Тэд үйлчилгээний хурдаа сайжруулахын тулд хамгийн их асуугдсан (нээгдсэн) цахим хуудасыг тухай бүрт татаж авах шаардлагагүй хадгалахад зориулагдсан юм. Гэвч хэрэв үйлчлэгч (сервер) дээр хуудас солигдчихсон бол санах ойнууд үүнийг дахин татаж авах шаардлагатай болдог. Бүр файлыг хадгалах хугацааг үйлчлэгч програм хангамж (хамгийн алдартай нь Apache) нь зааж болно, эсвэл цахим сайтын бүтээгчийн PHP, Perl, Python эсвэл өөр хэлээр зохион бичсэн програм нь санах ойг удирддаг үйлчлэгч компьютерт шууд зааж болно. Ямар ч тохиолдолд HTTP гарчиг (толгой) файл нь вэб хуудасны өмнө бүтээгдэж санах ойд хангагддаг. Хэдийгээр байршуулагч мэдээллийг хадгалах хугацааг удирдахыг санал болгодог боловч файлаа хэр их шинэчлэдгээ мэддэг цахим сайт бүтээгч нь байршуулагчийг бодвол хадгалах хугацааг илүү сайн зааж чадахаар байдаг.

Хөдөлгөөнгүй цахим сайтуудад ашигладаг аргуудыг ч бусад сайтууд (цахим хуудсууд) хэрэглэдэг.

Хөдөлгөөнтэй сайт

Энэ сайтын төрлийг заримдаа динамик буюу хөдлөнги гэдэг. Харин хөдлөнги гэдэг үг, мэдээлэл зүйд хэд хэдэн утгатай. Үүний нэг нь зочинтой харьцах гэдэг утга юм. (Доод талаас үзнэ үү). Хөдөлгөөнтэй сайт доод тал нь нэг дүрс бичлэг, хүүхэлдэйн кино буюу дуу агуулдаг.

Хөдөлгөөнтэй сайт цаасан баримтаас хавьгүй их юм агуулах боломжтой. Гэхдээ дуу, дүрс бичлэгийн хуурцаг болон хуурцгийн түүвэр шиг харагддаг. Зочин нь болж байгаа зүйлсийг харах, бичлэгийг зогсоох, буцаах, нэг хуудас сонгох эсхүл өөр хуудас сонгож болно (ингэж нэг дүрс бичлэг, хөдөлгөөнт зураг мөн дууг сонгоно), харин үүнээс өөрөөр түүний ажиллагаа цааш явж чадахгүй.


GIF хэлбэр нь гялс гялсхийдэг, богино хугацаатай, хөдөлгөөнт зурагт боломж өгдөг. SVG хөдөлгөөнт зурагт боломж өгдөг. Бусад гол хэлбэрүүдийн хувьд, ер нь дууны файлууд боломжийн хэмжээтэй боловч дүрс бичлэгийн цэгэн файлууд ба уян налархай (гялс гялсхийдэггүй) хөдөлгөөнт зургийн файлууд их том байдаг, тиймээс зочны хөтчийн автомат татаж авалтыг хялбарчлахын тулд тэднийг шахах хэрэгтэй. Зочны компьютер файлыг задлах хэрэгтэй. Одоогоор файлуудыг шахаж нэг стандарт болгон бичлэг, дуу, хадмал орчуулга гурвыг зохицуулах (нийлүүлэх гэж хэлдэг) нэгтгэсэн нэг стандартыг W3C-ийн гишүүд тохиролцож чадаагүй байна. Ийм учраас ямар нэг хэлбэрийг сонгосон ч, аливаа дүрс бичлэг буюу хөдөлгөөнт зураг зарим зочдод харагдах боломжгүйг мэдэж байвал хэрэгтэй. Одоог хүртэл өрсөлдөж байгаа дүрс бичлэгийг шахах гол хэлбэрүүд нь Theora ба H.264. Сонсоход уярам нэрстэй бөгөөд сүүлийнхийг нь MPEG-4 AVC гэдэг. Дууг шахах гол хэлбэрүүд бол Vorbis, MP3, AAC (advanced audio coding буюу дэвшилтэт дууны кодлол), доорх бичмэлийн гол хэлбэрүүд бол MPEG-4 timed text ба Ogg Writ, харин нэгтгэдэг гол хэлбэрүүд нь Ogg ба Flash video (Флаш видео) юм. Харин үүнээс илүү олон хувилбарууд байдаг. SMIL (Synchronized multimedia integration language буюу Тааруулсан мэдээллийн олон хэрэгслийг нэгтгэх хэл) гэдэг W3C-гийн мэдээллийн олон хэрэгслийг нэгтгэхэд зориулагдсан стандартыг хэд хэдэн програм хангамж аль хэдийнээс хэрэглэдэг боловч туршилтын байдлаас гадна хөтчид одоохондоо хэрэглээгүй байна. Theora, Vorbis, Ogg Writ ба Ogg нарын үнэгүй байдгаараа давуу талтай бол H.264, MP3, AAC, MPEG-4 timed text ба Flash video зэрэг нь патентаар хамгаалагдсан учир тэднийг хэрэглэхэд төлбөртэй байдаг. Зарим патентын үнэ хуульд заасны дагуу худалдаж авсан гэрийн DVD тоглуулагч буюу нэг хувийн компьютерийн үнэнд багтсан байдаг. Харин Монголд ихэнх компьютерийн дэлгүүрүүд хууль зөрчиж патент төлдөггүй. Мөн түүнчлэн Линукс ба BSD үнэгүй учраас үндсэн програм хангамжуудын үнэд патентийн төлбөр ороогүй. Тийм болохоор үнэнч шударга хүмүүс тэр патенттэй хэлбэрүүдийг хэрэглэхгүй эсвэл илүү төлбөр төлнө.

Хариутай сайт

Хариутай сайт бол хуудас солих, дүрс буюу дууны бичлэгийг тоглуулахаас гадна зочны хийсэн зүйлд хариу болгож үйлдэл хийдэг сайт юм. Жишээ нь агуулгын цэс эсвэл тооцоо хийх гэх мэт. Цогц бүтээгдэхүүн худалддаг худалдааны зарим вэб сайтууд компьютер шиг, худалдан авагч буюу зочин сонголтоо нэмж, хасч, өөрчлөх боломжтой байдаг бөгөөд худалдан авагч (зочин) батлах эсхүл ямар нэгэн зүйлийг хүлээлгэлгүйгээр тооцооны нийлбэр нь тухай бүр автоматаар шууд өөрчлөгддөг. Энэ бол хариуны чадвар юм. (Эрс ялгаатай нь, захиалга, төлөлт хоёрт доор тодорхойлогдсон зочинтой харьцах техникүүд шаардлагатай.) Зочны хийж байгаа зүйлийг үйлчлэгч (том компьютер) рүү буцаах хариу үйлдэл шаардлагагүй. Учир нь цахим хуудаст хариу үйлдэл үзүүлэх чадвартай жижиг програм (үүнийг аплет applet гэж нэрлэдэг. Цаашид хуудсавч гэж нэрлэе.) багтсан байдаг бөгөөд үйлчлүүлэгчийн талд зочны компьютерт ажилладаг. Иймээс үйлчлэгч дээр ажилладаггүй юм. Тиймээс зочны компьютер дээр ямар зүйл болж байгааг тэр хэзээ ч мэддэггүй. Жишээ нь тооцоо байвал тооцоог зөвхөн худалдан авагчийн компьютер хийнэ. Тийм учраас хариу үйлдэл их хурдан байдаг. Учир нь алсад орших үйлчлэгчээс хариуг хүлээх шаардлагагүй юм. Үйлчлүүлэгч (зочны компьютер) эхэлж хуудсавчийг татаж авах хэрэгтэй. Иймээс тэр жижиг програмаас илүү хэмжээтэй байж болохгүй. Мөн зочны хөтөч хуудсавчийг ойлгохгүй байж болох бөгөөд эсвэл түүнийг үл тоох гэсэн тохируулгатай байж болно. Иймээс энэ техник их өргөн хүрээтэй боловч, тийм ч их найдвартай биш юм.


Хамгийн алдартай хуудсавчийн програмчлалын хэл бол Жаваскрипт. ECMAScript гэдэг стандартыг нь одоогийн бүх хөтөч хүлээн авна. Харин зочин эсвэл компьютерийг тохируулсан хүн нь Жаваскриптиыг идэвхгүй болгосон бол ямар нэгэн зүйл болохгүй. Үйлчлүүлэгчийн хөтөчид залгасан програм (Жаваскрипт плагин)-ийг шаарддаг, нэр нь төстэй боловч Жаваскрипттэй хамаагүй Жава, зөвхөн Microsoft Windows-тай ажилладаг ActiveX хоёрыг хуудсавчийн хэлээр дурдах хэрэгтэй.

Зочинтой харьцах сайт

Нэрийнх нь дагуу зочин буюу хэрэглэгчтэй харьцах сайт бол, зөвхөн холбоос дарж үзэх хуудсуудаа сонгодог биш зочин, үйлчлэгч хоёр хоорондоо харьцдаг вэб сайт юм. Энэ ангид э-захиаг явуулах маягттай сайтууд, зочид банкны гүйлгээ хийлгэхгүй ч гэсэн дансаа шалгуулдаг санхүүгийн үйлчилгээнүүдтэй вэб сайтууд ордог. Яагаад гэвэл зочинд үйлчлэгч өөр хэн нэгэн хүний дансны өргөдөл биш өөрийнхийг харуулдаг нь тус зочны нэр бас нууц үгд хариулж байгаа хэрэг. Ерөнхийд нь хэлэхэд нэр ба нууц үг шаарддаг аливаа сайт зочинтой харьцана. Зочин интернетээр юм худалдан авах боломжтой худалдааны сайтууд, түлхүүр үгээр хайдаг дотоод хайлтын системтэй сайтууд, Google болон Altavista шиг хайлтын хөдөлгүүрүүд ч мөн зочинтой харьцдаг.


Хэрэглэгчтэй харьцах олон сайт зочиныг танихын тулд үнэмлэхүүд хэрэглэдэг. Түүнийг таних нэг арга бол суултын зөвхөн үргэлжлэх хугацаа байдаг бол, өөр нэг арга нь вэбийн хаягт тус мэдээллийг оруулах байрлал юм.

Ер нь зочинтой харьцах сайтууд өгөгдлийн санг ашиглана. Ихэнх нь SQL (Structured query language буюу Бүтэцт асуулгын хэл) гэдэг өгөгдлийн сангийн стандартыг ашиглана. Зочинтой харилцах бүх сайт нь үйлчлэгч, үйлчлүүлэгч хоёрыг харилцан ярилцах хэлтэй байдаг. Одоог хүртэл хэрэглэж байгаа хамгийн хуучин техник бол CGI (common gateway interface буюу ерөнхий үүд холбох хэсэг). Энэ стандарт нь үйлчлэгч компьютерийг ямар ч компьютерийн хэлтэй (Perl, C, C++, Basic г.м.) програмыг уншуулахын тулд үйлчлүүлэгчийг үйлчлэгч рүү мэдээлэл дамжуулах боломж олгодог. Хэрэв үйлчлэгч үйлчлүүлэгч хоёр бие биедээ хэд хэдэн удаа хариулах шаардлагатай бол энэ арга нилээн удаан байдаг. Илүү сайжирсан нь FastCGI (хурдан CGI) юм. Өөр нэг сонголт бол үйлчлэгч (сервер) талд ажилладаг зарим компьютерийн хэлүүдийг ойлгуулахын тулд тус үйлчлэгчид нэмдэг модулиуд. Ер нь тэдгээр хэлүүд бол PHP (hypertext preprocessor буюу гипербичвэрийг урьдчилан боловсруулах програм), Visual basic.NET (Харааны энгийн.СҮЛЖЭЭ), C#, Жава, Ruby юм. Орчин үеийн цахим сайтууд үйлчлүүлэгч компьютер болон үйлчлэгч компьютер хоёрыг хамгийн сайн хамтран ажиллуулахыг эрмэлзэж байгаа бөгөөд үүнд нь хариу үйлдэл үзүүлэх болон зочинтой харьцах технологиудыг хооронд нь зохицуулж ашиглах шаардлагатай. Ийм зохицуулалт нь өөрөө технологи юм. Хариу үйлдэл үзүүлэх болон зочинтой харьцах технологуудыг зохицуулдаг програмуудаас хамгийн нэрд гарсан нь бол бүх ширээний хөтөчид ажилладаг (гэхдээ энэ нь зогсоогдчихсон байж магадгүй) ЖаваСкрипт дээр бүтээгдсэн Ajax (Asynchronous JavaScript and XML буюу Тааруулаагүй ЖаваСкрипт ба XML), Adobe Flash, Жава, Microsoft Silverlight юм. Харин Ajax-аас ялгаатай нь энэ аргачлалуудад хөтчийн залгаас програм хэрэгтэй. Харин гар хөтөч буюу интернетийн чанартай гар утас (iPhone г.мэт)-ны хамгийн том үйлдвэрлэгч Apple (Алим) нь гар хөтөчдөө энэ боломжийг олгодоггүй.

Нэг талаас хоёр компьютер оролцуулах нь програмчлалыг их амархан ярвигтай болгодог. Нөгөө талаас вэбийн програмчлах олон үндсэн хэрэгцээ нь энгийн байдаг. Тухайлбал (хуудсаас хуудас руу аялж байгаа нэг зочныг таних боломж өгдөг) зочны суултын удирдлага. Тиймээс нэгэнт одоо байгаа програмуудын хэсгүүдийг дахин зохион бичхийн оронд олон тохиолдолд програмч нь вэбийн орчинг хэрэглэдэг. Вэбийн орчний төрлүүдийн нэгийг загвар-харагдац-хянагч (model-view-controller) гэдэг. Тухайлбал: Django, PureMVC болон XForms юм. Тэд бага төвшиний даалгаваруудын тушаалын заримыг хариуцах програмын сан (програмын хэсгийн цуглуулга)-аар програмчид хангадаг. Бас илүү өндөр төвшиний даалгаврын заримаар хангана.

Нэг талаас бүх вэб сайт (цахим хуудас) бүтээгчид нь програмчид биш, нөгөө талаас интернетийн олон боловсронгуй болсон хэрэгцээ ердийн байдаг. Жишээлбэл: төсөөтэй хэрэгцээтэй худалдааны маш олон сайт байдаг. Тэр бүрт програмчлахын оронд цахим хуудасны олон бүтээгч сайтын загварын цуглуулгад угсрагдсан бэлэн програмын цуглуулгыг агуулдаг агуулга удирдах систем (content management system буюу CMS ) хэрэглэдэг. Агуулга удирдах системүүдийг агуулдаг програмууд нь зочинтой харьцах бас хариу өгөх үүрэгтэйгээр зориулагдсан юм. Мөн түүнчлэн агуулга удирдах системүүд нь програмчийн болон зохиогчийн үүрэг хоёрыг тусгаарлаж компьютерийн тусгай мэдлэггүй зохиогчдод ч агуулгыг нэмэх боломж өгдөг. Агуулга удирдах олон систем байдаг. Тэднээс хамгийн их хэрэглэгддэг нь Drupal, vBulletin ба Expression engine юм шиг байна. Блогт зориулагдсан бөгөөд хамгийн их хэрэглэгддэг нь (бусдаас хамаагүй илүү) WordPress. Агуулга удирдах ихэнх системүүд нь орчины үйл ажиллагааг хангадаг бөгөөд ингэснээр нэмэлт модулиудыг програмчлаж зохион бичихэд хялбарчилдаг.

Олон талт сайт

Олон талт сайт бол зөвхөн сайтын эзэн, зочин хоёрын хооронд нь биш бас зочидыг хооронд нь харьцах боломж өгдөг сайт. Олон нийтэд зориулж зочин сэтгэгдэл бичиж үлдээх боломжтой бөгөөд бусад зочид түүнд мөн хариулах боломжтой сайтууд, хэлэлцүүлэгтэй сайтууд, зочин нь хувийн хуудастай (блог, эсхүл цахим хуудас) бөгөөд бусад хүмүүс хандаж бичих боломжтой нийгмийн сайтууд, зочид хамтдаа өгөгдлийн сангийн мэдлэгийг хянан засварлах боломжтой викинүүд (хамгийн алдартай нь бол Википедиа), цахим хуудаст э-захиа хүлээн авах, илгээх боломжтой Э-захианы сайтууд (Э-захиаг цахим хуудасгүй удирддаг Microsoft Outlook эсвэл Mozilla Thunderbird шиг програмуудаас эрс ялгаатай) нь олон талт сайтуудад ордог. Бас бичгийн яриа (чат)-ны сайтууд нь олон талт сайтад багтана.


Олон талт сайтуудад зориулагдаж хэрэглэгддэг аргууд нь зочинтой харьцах сайтуудад зориулагдаж хэрэглэгддэг аргуудтай адил. Олон талт сайт нь зайлшгүй өгөгдлийн сантай байдаг.

Нээлт сайт

Зочид нь шаардлагагүй боловч гуравдахь талуудын хангадаг агуулгыг автоматаар оруулдаг сайтыг нээлт сайт гэж нэрлэе. Агуулгын зэрэг хэвлэл нь автоматаар шинэчлэгддэг нэг энгийн агуулгыг хуваалцах боломжийг хэд хэдэн сайтад зөвшөөрдөг. Жишээ нь: олон сайтууд цаг агаарын мэдээ, мэдээ, мэдээлэл, валютын ханш эсвэл хувьцааны ханш тухай гуравдахь эх сурвалжаас хангадаг. Ер нь энэ бол тус мэдээллийг оруулдаг сайтын эзний төлсөн төлбөртэй үйлчилгээ аль эсвэл эх сурвалжийн сурталчилгаа юм.

Агуулгын зэрэг хэвлэлтэй сайтуудаас гадна, зар зарлуулагчаас шууд биш харин сурталчилгааны албанаас сурталчилгаа автоматаар харуулдаг сайтууд нь нээлт сайтуудад орно. Э-захианы сайтууд ч нээлт сайтууд юм. (Мөн тэд зочинтой харьцах сайтууд юм). Тухайлбал: хэрэв би tsaka@gogo.mn руу э-захиа явуулбал намайг Gogo-ны цахим хуудаст байлгахгүйгээр Цака э-захиагаа уншихын тулд холбогдоход миний э-захиа Gogo-ны цахим хуудаст харагдана. Twitter гэдэг бяцхан блогийн цахим сайт болон түнш сайтууд нь тэдний цахим хуудаст орох шаардлагагүйгээр хүмүүсийн цацсан мессежүүдийг харуулна. Google ба Altavista шиг хайлтын хөдөлгүүр-үүд ч ийм гуравдахь талаас агуулгыг харуулдаг. (Тэдэнд зочинтой харьцах сайтууд зайлшгүй шаардлагатай байдаг.)


Агуулгын зэрэг хэвлэлийн хамгийн алдартай технологиуд бол RSS (Really simple syndication буюу Үнэхээр амархан зэрэг хэвлэл) ба Atom (Атом) юм.

Нээлт сайтуудад хэрэглэгддэг бусад техникүүд бол Жаваскипт, э-захиа, Twitter (Тэр бол бяцхан блогийг их хялбар хуваалцдаг үйлчилгээ), OpenX шиг сурталчилгаа удирдах програм хангамжууд эсвэл Google adwords шиг сурталчилгааг удирдах үйлчилгээнүүд, Heritrix, HTTrack, эсвэл Scooter шиг картлах роботууд. (HTTrack нь үнэгүй биш, түүнийг бас худалдан авч болохгүй)

Роботтой сайт

Роботтой сайт бол нэг буюу хэд хэдэн компьютерт бус роботуудад тушаал явуулах боломжийг зочдод өгдөг зочинтой харьцах сайт. Жишээ нь: эрлийз захианы (hybrid mail) сайт нь интернетээр сэдэв эсвэл зургууд мөн үйлчилгээний төлбөрийг хүлээн авч хэвлэгч (1-дэх робот) нь автоматаар сэдэв буюу зургуудыг хэвлээд, нугалах машин (2-дахь робот) нь хуудсуудыг нугалж 3-дахь робот дугтуйнд хийн цахим хуудасны зочны өмнөөс шуудангаар явуулдаг. (Гурван роботын оронд гурван үүрэгтэй нэг робот үнэхээр байж болно.)


Роботтой цахим сайтууд нь роботыг удирдах боломжийг компьютерт өгдөг хөтлөгчдийг ашигладаг. Робот өөрөө програмтай. Ер нь роботын загвар болгон өөр өөр програмчлалын хэлтэй. Ийм боловч Microsoft robotics developer studio (Microsoft-ын робот зүйг хөгжүүлэгч студи) Urbi хоёр бол роботын програмчлалын илүү ерөнхий орчины оролдлогууд юм.

Гар хөтөчид зориулсан сайт

Гар хөтөч (буюу интернетийн чадвартай гар утас буюу орчин үеийн гар утас)-т зориулагдсан цахим сайт бол их жижиг дэлгэц болон одоогоор бага санах ойтой, үнэтэй интернетийн сүлжээ ба олонтоо интернетийн бага хурдтай хөтөчид зориулсан сайт юм. Энэ нь өмнөх ангиллууд дээр нэмэгдэх сайтын ангилал биш. Өөрөөр хэлбэл гар хөтөчид зориулсан сайт хөдөлгөөнгүй, хариутай, зочинтой харьцах г.м. сайт байж болно. Нэг цахим сайтыг ширээний компьютер, гар хөтөч хоёрт зэрэг зориулан бүтээж болно.


Гар хөтөч, ширээний компьютер хоёрт зориулагдсан сайтууд нь гар хөтөчид холбогдож байгаа эсэхийг мэдэхийн тулд жишээ нь AskPythia (ПифиягаасАсуу) өөрөөс өмнө явуулсан HTTP (гипербичвэр дамжуулах протокол)-ээр илгээгдсэн өгөгдлийг шинжлэдэг хөтөч таних програмыг ер нь хэрэглэдэг. Гар хөтөчид зориулсан зарим сайтууд нь холбогдож байгаа гар хөтөчийн тухай нарийн мэдээлэл, ялангуяа дэлгэцийн яг хэмжээг авахын тулд өгөгдлийн сангаас асуудаг програмыг хэрэглэдэг. Тухайлбал WURLF (Wireless Universal Resource FiLe буюу Утасгүйн нийтлэг нөөц файл) гэдэг өгөгдлийн сангаас асууна. W3C (Дэлхийн өргөн сүлжээний концорциум) нь ийм өгөгдлийн сангуудаас асуулт тавих DDR simple API (device description repository simple application programmation interface буюу хэрэгсэл тодорхойлолтыг хадгалах газрынхялбар програмчлалын хялбар холбох хэсэг) гэдэг холбох хэсгийг олон нийтэд хэвлэсэн. Хуудсууд маш хялбар болон хөнгөн байгаа тохиолдлоос гадна гар хөтөч, ширээний компьютер хоёрт зориулагдсан аливаа сайт нь унших хэрэгсэлд агуулгаа зайлшгүй тохируулах хэрэгтэй. Мөн түүнчлэн ихэнх гар хөтөч нь ширээний компьютерүүдэд зориулагдсан техникүүдийн зөвхөн нэг хэсгийг л хүлээн авч чаддаг. W3C нь үүний төлөө өвөрмөц зөвлөгөө зохиосон. Ялангуяа XHTML Basic (Суурь) ба XHTML Mobile Profile (Хөтчийн онцгой байдал). Тиймээс ийм сайтыг зохион бичихэд ихэнх гар хөтөчийн хязгаарлалтуудыг нарийн мэдэх учиртай бөгөөд онцгой мэдлэг буюу ноу-хау хэрэгтэй. Цахим хуудас бүтээгчдийн энэ зорилгод туслахаар W3C нь агуулга тохируулахад зориулж TransPythia (ПифияХөрвүүл) гэдэг програмын сан (програмчлалын функсууудын бүлэг)-г олон нийтэд хэвлэсэн.

Дүгнэлт

Таньд цахим сайт хэрэгтэй байна уу? Тэгвэл дээрх аргуудыг хувиараа сурч болно эсвэл Fiable.biz-д захиалга өгөх боломжтой.