[Францаар] [Англиар]

Вэб хуудас бүтээх зөвөлгөө

Fiable.biz- ээр цахим хуудсаа хийлгэх захиалга өгөхөөсөө өмнө яаж хийлгэх, түүнийг хэрхэн ашиглах, танд /юу юу хэрэгтэй зэргийг бодоорой. Танд энэ талаархи мэдээллийг бэлтгэхэд туслахын тулд энэхүү хуудсын зориулсан болно.

[]

Юу юуг анхаарах хэрэгтэй вэ?

Цахим хуудас нь олон хүмүүст цаг тухай бүр мэдээллийг хүргэх боломж юм. Цахим хуудсууд нь олон янз байдаг. Жишээлбэл: энгийн, илүү нарийн, мэргэжлийн түвшинд агуулга болон техник ихтэй гэх мэт. Энэ нь захиалагчийн хэрэгцээ, шаардлагаас хамаарна.
Нэгэн жижиг оёдлын газар, сургалтын төв зэрэг байгууллага үйл ажиллагаагаа сурталчлахад зориулан 2 хуудастай цахим хуудас хийлгэвэл үр дүн сайн гарахгүй байж магадгүй. Харин зарим тохиолдолд бага зэрэг эзэмшсэн техникээ үзэгчдэд үзүүлэхийг хүсч байгаа ахлах ангийн сурагч дүүгийн чинь хийсэн хурдан гялс, гялс хийсэн хөдөлгөөн ихтэй, дуу, дүрстэй нүд хуурсан цахим хуудас, Yahoo шиг порталууд нь худалдаа үйлчилгээний байгууллагад илүү үр дүнтэй байж болох юм.
Та мэдээллээ байнга шинэчлэж үйлчлүүлэгчдэд хүргэх нь чухал. Мэдээж хэрэг үйлчлүүлэгчид 3 . . . жилийн өмнөх хуучин мэдээллийг уншсанаас сүүлийн үеийн мэдээллийг унших нь илүү сонирхолтой.
Эдгээр бүх цахим хуудсууд бүтээх үйлчилгээ нь арга, ажиллагаа, техникээсээ хамаарч янз бүрийн үнэтэй бүтээгддэг.

Та өөртөө цахим хуудастаа нийтлэх зүйлүүддээ зориулан дараах асуултыг тавиарай. Би өөрийн цахим хуудсаараа дамжуулж Хэнд хандах вэ? Тэдэнд юу хэлэхийг хүсч байна вэ? гэдэг асуултуудыг тавиарай. Та өөрийн гол үйлчлүүлэгчдийнхөө онцлогт нийцсэн тохиромжтой зүйлүүдийг нийтлэх нь зүйтэй юм. Жишээлбэл: та малчдад зориулсан ямар нэг бүтээгдэхүүнийг худалдаалдаг бол сэдвийг англи хэл дээр нийтлэх нь зохимжгүй. Таны цахим хуудас бүх өнгөний зохицлоор, хөдөлгөөнтэй, (зураг хөдөлдөг гэх мэт) мэргэжлийн түвшинд хийгдсэн ч гэсэн мэдээллийн үндсэн хэсгүүдийг хурдан гялс, гялс харуулах нь уншигчдад мэдээллийг уншихад хэцүү, төвөгтэй байдаг учир заримдаа тийм ч их үр дүнтэй байдаггүй.
Уламжлалт сурталчилгаануудын хэрэгслүүд (телевиз, сонин, зарлалын самбар зэрэг) нь ганц зүгт буюу сурталчилгаа хийгч байгууллага нь үзэгчид рүү идэвхигүй зурвасыг дамжуулдаг бол цахим хуудсын сурталчилгаа хоёр талтай, идэвхитэй, илүү их боломжуудыг хүлээн зөвшөөрдөг сурталчилгааны хэрэгсэл. Өөрөөр хэлбэл таны цахим хуудас нь, зочлогч танаас асуулт асууж, та хариултыг тэдэнд өгөх, үйлчлүүлэгчээс цахим хуудсаараа дамжуулан захиалга, төлбөр хүлээн авах боломж олгодог гэх мэт олон талт харилцааг зөвшөөрдөг. Иймээс танд Ямар зүйлийг хэнд хэлэх вэ? гэдэг асуулттай уялдан цахим хуудсаа өргөжүүлэхэд : Ямар харилцан үйлчлэлийг хэнд зориулах вэ? гэсэн асуулт гарч болно.

Энэ хоёр асуулт дараа хэд хэдэн асуултуудыг агуулж болно.

Ямар, ямар боломж байна вэ ?

Хэрэв та дээрхи бүх асуултуудын өртгийг харгалзан үзэлгүй хариулсан бол хэзээ ч төлж барахгүй, хийх боломжгүй эсвэл шинэчлэж чадахааргүй асар том цахим хуудас шаардлагатай гэсэн шийдэлд хүрсэн байж болох юм. Тэгвэл та бодитой, хамгийн чухал зүйлүүдийг сонгон цахим хуудастаа тавиарай. Мөн жижигхэн цахим хуудсыг хямдхан үнээр хийдэг үйлчлэгчийг сонгож болно.[As an archer preparing her bow] Ялангуяа манай Fiable.biz-ийн хувьд ийм боломжийг таньд олгодог. Харин ажил гүйцэтгэх хугацаа урт байж болзошгүй. Тодруулбал: хэрэв та компьютерийн мэргэжилтэнгүй, их зүйл цахим хуудастаа байршуулахыг хүсэх боловч захиалга өгөхдөө мөнгөө хэмнэхийг хүсвэл өөрсдөө нэлээд зүйлүүдийг бэлтгэх шаардлагатай учир цаг их зарцуулна. Дээрхи асуудлыг олон янзын арга, хэлбэрээр шийдвэрлэх боломжтой.

Ямар шийдвэр гаргах вэ?

Илүү хямдхан харгалзах шийдлийг өөрийнхөө санаанд нийцүүлэн хийлгээрэй. Цахим хуудсаа өөрийн захиалгаар тусгай загвараар хийлгэх, түүнчлэн хэрэгцээ, боломж, шаардлагадаа тулгуурлан бэлэн загваруудаас сонгон хийлгүүлж болно. Үүнийг хувцастай жишин тайлбарлавал, та цахим хуудас хийлгэхдээ бэлэн загварыг сонгосон тохиолдолд дэлгүүрээс бэлэн байгаа хувцсаас өөрийн шаардлагад тохирсон хувцас авдаг бол, харин өөртөө тусгайлан загвар гаргаж оёдолчиноор хувцсаа захиалж оёулж (зөвхөн таны сонголтод нийцсэн өвөрмөц загвартай хийлгэх боломжтой) байгаатай адил юм. Бэлэн загвараар цахим хуудас бүтээлгэвэл танд зориулж зарим хэрэгтэй жижиг жижиг өөрчлөлтүүдийг Fiable.biz- нь хийж үйлчилнэ. Таныг сонголтоо хийхэд Fiable.biz тусалж болно. Энэхүү зөвлөгөө нь, та хэрэгцээ, шаардлага, боломжоосоо давсан яаран том цахим хуудастай болсноос эхлээд жижиг хуудас хэрэгцээндээ тохируулан хийлгэж цаашид өргөжүүлэх нь илүү сайн байж болох юм гэсэн санал юм. Үүний утга нь хэдэн жилийн дотор түүнийг дахин өөрчлөн шинэчлэж болно гэсэн үг юм.

Та эдгээр хэдэн зөвөлгөөг үзсэн тул танай байгууллагын цаашдын үйл ажиллагааны сайн сайхны төлөө Fiable.biz-тэй гэрээ байгуулж гарын үсэг зурах цаг боллоо.