


Мэдээлэл элбэг болсон өнөө үед түүнийг дамжуулах нь маш чухал болон хувирч байгаа дэлхийд, Fiable.biz нь таны болон танай байгууллагын санхүүгийн боломжийг хүндэтгэн 21-р зууны зар сурталчилгааны гол хэрэгсэл болох вэб сайтын ачаар бүх байгууллагад зориулан таныг үйлчлүүлэгчтэй тань уулзуулахыг манай хамт олон хүсдэг. Монголын орон нутгийн хүмүүсийн авъяас, чадварыг ашиглан ажиллахдаа Fiable.biz "ХХК" нь хэд хэдэн гэр бүлүүдэд туслан тэднийг орон нутагтаа ажиллаж амьдрах, өөрийн орондоо хөгжих бололцоог нээх мөн монгол болон гадаадад оршдог жижиг, дунд бизнес эрхлэгчид, холбоод, паришууд, хөдөлгөөнүүдэд боломжийн төлбөрөөр өөрийн санааг бусдад чөлөөтэй ойлгуулах боломж олгодог. Аж ахуйн нэгжүүд болон байгууллагуудад туслах Fiable.biz компани нь ажилтнууд болон харилцагчиддаа өөрийнхөө мэдлэг, чадвар, боломжид тохирох ажлыг олохоор заавал том хот, эсхүл өндөр хөгжилтэй улс руу нүүх шаардлагагүй харин интернэтийн буянаар орон нутагтаа амьдарч ажиллах боломж олгохын төлөө ажилладаг. Орон нутгууд нь хөгжсөн бол улсад илүү таатай байдаг.
Fiable.biz нь боломжийн төлбөрөөр нэрийнхээ дагуу найдвартай үйлчилдэгтээ баяртай байдаг. Fiable гэдэг нь найдвартай гэдэг утгатай франц үг. Энэ үг to confide, confidence, confident, confidential, affidavit, fiduciary, faith, faithful, faithfully, fiancé, fidelity г.м. англи үгстэй нэг гаралтай. Энэ үгсийн гарал бол fido хэмээх үг ба үүнтэй холбоотой өөр өөр латин үгс. Fido нь итгэх, аминчлан ярих гэдэг утгатай латин үйл үг. biz нь business (бизнес) гэдэг үгийн дуудлагын товчлол юм.
Fiable.biz нь ажилд авахдаа нийгмийн бодлоготой уялдуулан, бидний ажилд хамгийн хэрэгтэй бөгөөд чадварлаг, найдвартай хүнийг ажилд авахыг ямагт эрмэлздэг. Мөн манай компани бусдад туслахыг эрмэлзэж 1 настай Солонго охинд туслав. Түүний тухай мэдээллийг эндээс сонирхоно уу. 2009 онд манай Fiable.biz компаний олгосон хамгийн бага цалин хөлс нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 3 ба түүнээс дээш байна. Манай компани ажилтнуудынхаа боловсролыг дээшлүүлэхэд их цаг зарцуулдаг.
![]() |
Захирал: Франц улсын иргэн, Henri de Solages |
![]() |
Түнш, хуулийн зөвлөх:
Монгол улсын иргэн Сэнгээгийн Хэрлэнбаяр |
![]() |
Графикч: Монгол улсын иргэн Тогтохбаярын Наранболор |
![]() |
Нягтлан бодогч: Монгол улсын иргэн Жигжидсүрэнгийн Өрнөхбаяр |
![]() |
Худалдан авагч, үйлчлэгч: Монгол улсын иргэн Пүрэв-Очирын Отгонцэцэг |
Манай Fiable.biz (Фиаблебиз "ХХК") нь Монгол улсын хуулийн дагуу 2008 оны 10 сарын 02-ны өдөр Улсын Бүртгэлийн Албанд Франц улсын зуун хувийн хөрөнгө оруулалттай 5 261 562 регистрийн дугаараа аж ахуйн нэгжээр бүртгүүлсэн. 2009-12-31-ний байдлаар санхүүгийн тайланд тусгагдсан хөрөнгө 12 947 525 төгрөг байна. Азийн хамгийн том зэсний уул уурхай оршдог Орхон аймагт байрлаж байна.
Монгол улсын хуулинд заасны дагуу улирал бүр ! аймгийн санхүүгийн хэлтэс ба татварын хэлтэст тайлангаа өгдөг. Өнөөгийн байдлаар Монгол улс нь олон улсын I.F.R.S. стандарттай нийцэхүйц санхүүгийн дэлгэрэнгүй тайланг өгөхийг шаарддаг. Тухайлбал: баланс, орлого, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлангууд юм. Харин татварын хэлтэс, алба нь санхүүгийн тайлангийн тодруулгыг жилд нэг удаа шаарддаг. Тус 4 баримтыг Татварын ерөнхий газрын цахим хуудаст шивдэг болсон. Энэ систем нь автоматаар шууд тайлангуудын уялдааг шалгадаг байна. Тухайн Татварын хэлтэс, тасаг, алба нь тэдгээрийг шалгах бүрэн эрхтэй байдаг. Манай компани нь үнэнч, шударгаар тайлангаа өгдөг компаниудын нэг юм.
2008-2010 оны дэлхийн эдийн засгийн хямралд монгол улс уналтанд ороогүй. Тэр ч байтугай АНУ-гийн C.I.A. (Тагнуулын төв газар)-ын бичсэнчлэн 2009 оны улсын эдийн засгийн өсөлт нь 9 % байсан байна. Монгол улс энэ шалгуураар дэлхийд 4-р байранд оржээ.
Ийм эдийн засгийн орчинд Fiable.biz нь танд найдвартай, хүрээлэл сайтай болохоор ажиллаж байна. Fiable.biz нь талуудад харилцан ашигтай, хамтын ажиллагааны зөв нөхцөлд хамтран ажиллах гэрээ байгуулдаг.
| Fiable.biz-ийн зөн | Fiable.biz-ийн үнэлэмж | Fiable.biz-ийн санхүү ба эрх зүйн бат бөх байдал |